“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Есөнбулаг сумын хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багууд, Хууль зүйн хорооны гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зэрэг 300 гаруй төлөөллийг оролцуулан “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД”  сэдэвт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Аймгийн прокурорын газраас зөвлөгөөнд оролцогчдод орон нутгийн хэмжээнд гарсан хүүхэд хохирсон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах талаар мэдээлэл хийсэн байна.

Зөвлөгөөнөөс Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээг бодитой болгох, хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.