Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2021, 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар орон нутгийн хэмжээнд судалж, дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулж, Сүхбаатар сумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.
Тус аймагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2021 онд 1278, 2022 оны 1 дүгээр улиралд 395 бүртгэгдэн нь өмнөх оны мөн үеэс 121 буюу 30.6 хувиар өссөн байна.
Аймгийн прокурорын газраас судалгааны дүнд үндэслэж Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг 4 авто сургуулийн суралцагчдад зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, эрсдлээс сэргийлэх, хор уршгийн талаар сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба