Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Хүүхдийн холбоо, Хүүхэд залуучууд гэр бүл, хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхдийн эрх”, “Сургуулийн орчны үе тэнгийн дээрлэхэлт” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд зохион байгуулсан бөгөөд Ерөнхий боловсролын 7, 10, 15, 18, 32, 41, 26, 34, 36, 52, 59, 75, 114, 115, 118 дугаар сургуулийн 120 гаруй сурагчид оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба