Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын Бор-Өндөр цогцолбор сургуулийн 300 гаруй сурагчдад зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд хуульчаар суралцах, тэр дундаа прокурор болох хүсэл сонирхолтой 20 сурагч прокурорын байгууллагын үйл ажиллагаа, ажлын нэг өдөртэй танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Мөн аяны хүрээнд Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагчид дунд “Хүчирхийлэлгүй аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан, “Хүчирхийллийн эсрэг” ханын сонины уралдааныг зохион байгуулж, идэвхтэй оролцсон сурагчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба