Ховд аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомж, журам, стандартын хэрэгжилтийг хангахад хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн эрхийн асуудлаар талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Хүүхдийн төлөө зөвлөл, хууль эрх зүйн хороо, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан баг, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгийн төлөөллүүд зэрэг 150 гаруй хүмүүс оролцож, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг явуулж, санал дүгнэлтээ нэгтгэн аймгийн хэмжээнд 2022 оныг “Хүүхэд хамгаалал”-ын жил болгон зарлаж, “Хариуцлагатай хүүхэд хамгаалал” хөтөлбөр боловсруулан баталж ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба