Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын нийт 56 ажилтан, албан хаагчдад Авлигын гэмт хэргийн тухай ойлголт түүний нийгмийн хор аюул, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 3 дугаар албаны дарга, эрхэлсэн комиссар нарыг урин оролцуулж, төрийн албан хаагч авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба