ХҮҮХДИЙН ЭРХ АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХ АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА

Нийслэлийн прокурорын газраас “Хүүхдийн эрх“ аяны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Цагдан хорих 461 дүгээр анги, Баривчлах байранд ял эдэлж буй өсвөр насны хүүхдүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар, мөн Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар тайлбарлан, сургалт хийлээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагч нартай уулзалт хийж, тус ангид байгаа нярай болон бага насны хүүхдүүд, ээжүүдийн эрхийг хангах, хамгаалах, зөрчихгүй байх талаар мэдээлэл өгсөн байна.