ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ТАЛААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ТАЛААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус газрын хяналтын нийтэд тустай ажил хийж байгаа иргэдийн ял эдлэлтийн байдалтай танилцаж, шалгалтын ажиллагааг явууллаа.

Шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагууд нь нийтэд тустай ажил хийж байгаа иргэдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, цаг ашиглалтын байдлыг бүртгэдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул тус прокурорын газраас дээрх зөрчлүүдийг арилгах, давтан гаргахгүй байх талаар Захиалагчийн алба, Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний газруудад шаардлага хүргүүлсэн байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Захиалагчийн алба, Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний газар, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХХК, “Тээвэрлэлт үйлчилгээ төв” ХХК-иудад нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн иргэдийн эрхийг хангах, хамгаалах, зөрчихгүй байхад анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа.