ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ШИЙДВЭРЛЭЛЭЭ

A- A A+
 ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД  ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран Дархан сумын 18 багийн “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгээр хамтарсан багийн үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, оролцогчдоос гаргасан  санаачлагыг нэгтгэн газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдэд сургуулийн орчинд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцжээ.