Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Архидан согтуурах үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдэж буй өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэгт тус сум дахь сум дундын Прокурорын газар оролцож, мэдээлэл хийлээ.
Сум дундын прокурорын газраас 2021 он, 2022 оны эхний 5 сарын байдлаар тус сумын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид авах арга хэмжээ, хийж гүйцэтгэх ажлын талаар санал танилцуулсан байна.
Хэлэлцүүлгээс тухайн орон нутагт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн, “Архигүй Мандалчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба