1950 оноос хойш Дэлхийн олон улс орнуудад жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрийг Хүүхдийн өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэж ирсэн. Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Монгол улсын хувьд 1952 оноос эхлэн Хүүхдийн өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчилсан цөөхөн орны нэг юм. Хүүхдийн баяр хэмээн нэрийдэж ирсэн энэхүү өдрийг Прокурорын байгууллага “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүүхэд, багачуудын сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд өсөх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх нь Та бидний үүрэг юм.
Алдрай бяцхан үрсдээ аз жаргал, инээд хөөрийг хүсэн ерөөе!
Хүн бүр Хүүхэд бүрийн төлөө байгаасай гэж уриалмаар байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба