Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Зөвлөгөөнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, Хэрлэн сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл зэрэг 25 байгууллагын 200 орчим алба хаагчид оролцож, санал солилцжээ.
Аймгийн прокурорын газраас зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хэрэглэх журам, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд бүрдүүлэх материал зэрэг анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, хүний гэм бурууг хүлээлгэх зорилгоор албадаж мэдүүлэг авах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох зэргээр харьцахгүй байх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хүний эрхийг хангаж ажиллах талаар үүрэг өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба