Нийслэлийн прокурорын газрын эцэг, эхийн зөвлөлөөс прокурор, ажилтнуудын хүүхдүүдийн дунд “Прокурорын нэг өдөр буюу миний аав, ээж прокурор, прокурорын ажилтан” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, оролцогч хүүхдүүдэд бэлэг, дурсгалын зүйл гардуулжээ.
Уралдаанд 5-9 насны ангилалд Б.Гэрэлт, 10-14 насны ангилалд А.Мандухай нар тэргүүн байр эзэлж шагнуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба