Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ажилтнуудад “Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
Тус прокурорын газраас 2021 он, 2022 оны I улирлын байдлаар сумын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг судлахад нийт хэргийн багагүй хувийг “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ажилтнуудаас үйлдсэн байна.
Тодруулбал, дээрх хугацаанд эрүүгийн 25 хэрэгт тус газрын 27 хүн холбогдон шалгагдсан бол ажлын байранд 20 хувь нь, гудамж талбай болон ахуйн хүрээнд 40 хувь нь тус тус үйлдэгдсэн байжээ. Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хүний эрүүл мэндэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтооджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба