“ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ ТОМИЛОГДОХООС ӨМНӨХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ ТОМИЛОГДОХООС ӨМНӨХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Прокурорын туслах ажилтны томилогдохоос өмнөх сургалт”-ыг 2022 оны 6 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 хүн хамрагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Б.Бат-Орших,  Тамгын хэлтсийн дарга Ш.Эрдэнэбилэг нар суралцагчдад батламж гардуулж, баяр хүргэлээ.

Уг сургалтыг Сургалт, судалгааны хүрээлэнгийн прокурор, эрдэмтэн, судлаач, Улсын ерөнхий прокурорын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн прокурор, ажилтнууд удирдан явуулж, прокурорын байгууллагын түүхэн уламжлал, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмууд, прокурорын ажилтны ёс зүй, хяналтын ажлын талаарх үндсэн ойлголт ба туслах ажилтны чиг үүрэг, төрийн болон албаны нууц, хадгалалт хамгаалалт, прокурорын байгууллагын цахим бүртгэл, албан хэрэг хөтлөлтийн программ ашиглалт, архив, албан бичиг баримт боловсруулах стандарт, олон нийттэй харилцах зэрэг нийт 14 сэдвийн хүрээнд 12 цагийн сургалт хийлээ.

Сургалтад оролцогчдоос 12 суралцагч аймаг, дүүрэг, сум дундын прокурорын газрын туслах ажилтнаар томилогдож, ажлын байраар хангагдсан байна.