Дундговь аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд хүүхдийн хөгжих, эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхийг хангах, эрүүл мэнд амь нас нь эрстэхээс урьдчилан сэргийлэх, “Ид шидийн орон” төсөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор прокурор, ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Цаашид тус прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун Дохио”, “Гэрэлтдэг ертөнц” төрийн бус байгууллагуудтай хамтран сум орон нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах, хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хамтран хийхээр төлөвлөсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба