Сэлэнгэ аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын гэр бүлийн дунд “ААВ-ЭЭЖ-БИ” хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 багийн 24 гишүүн оролцож хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Мөн хүүхдүүдийн дунд “Байгалиа хамгаалъя”, “Хүүхдийн эрх” сэдэвт эссэ бичлэг, гар зургийн уралдааныг зохион байгуулж, бэлэг, дурсгалын зүйл гардуулан өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба