Хэнтий аймгийн прокурорын газраас “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын экологи, байгаль орчин, геологи уул уурхай хариуцсан байцаагч нар оролцсон бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, анхаарч ажиллах асуудлыг хэлэлцэн “Зөвлөмж” гаргаж, хамтран хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Мөн аймгийн прокурорын газраас “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журам”, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам” зэрэг зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх дүрэм журмын талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдээлэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба