Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ангиас суллагдсан этгээдүүдэд ажил зуулчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагын алба хаагчидтай хамтран нийт 200 орчим иргэнд мэдээ мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн ба ажилтан, ажил олгогчийг холбон зуучлах ажлыг хийсэн байна.
Тодруулбал, “Номин Холдинг”, “Алтан жолоо импекс”, “Монос хүнс” ХХК, Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”, “Айс марк” ХХК, “Буян холдинг”, “Мон цемент бьюлдинг”, “Зорчигч тээвэр-3” ХХК, “Шунхлай” ХХК зэрэг ажил олгогч байгууллагуудад зорилтод бүлгийн 30 иргэн ажлын байранд зуучлагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба