ОРЛОГЧ ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ОРЛОГЧ ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2022 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурорууд “Прокурорын хяналтын ажлыг хэрэгжүүлэх явцад гаргаж байгаа алдаа зөрчил, цаашид анхаарах асуудал”, “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулга, үзэл баримтлал”, “Прокурорын шийдвэр гаргахад хууль зүйн дүгнэлт хийх” талаар, бусад хэлтсүүдээс хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудлаар тус тус мэдээлэл хийж, “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудал” сэдвээр прокуроруудын дунд хэлэлцүүлэг хийлээ.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран Санхүүгийн зохицуулах хороо, Дотоод хэргийн их сургууль, Авлигатай тэмцэх газар, Сэтгэл судлалын үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл, багш нарыг урьж сүүлийн үед анхаарал татаж буй шинэ тутам гэмт хэргийг шалгах, илрүүлэхэд тулгамдаж байгаа  асуудлуудын талаар сургалт явууллаа. 

Тухайлбал, “Кибер аюулгүй байдал, Кибер гэмт хэрэг шалгахад тулгамдаж буй асуудал, тоон нотлох баримт, цахим баримттай ажиллахад анхаарах асуудал”, “Виртуал хөрөнгийн тухай ойлголт, түүний эрх зүйн зохицуулалт”, “Олон улсын мөрдөн шалгах ажиллагаа, түүний чиг хандлага, аргачлал, тулгарч буй асуудлууд” зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан нь цаг үеэ олсон, ач холбогдолтой болсон байна.

Зөвлөгөөний төгсгөлд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал нар улсын хэмжээнд зохион байгуулсан “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээнд ажлын үр дүнгээр тэргүүлсэн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, Дундговь, Говь-алтай аймаг болон Тээврийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч нарт шагналыг гардуулсан байна.