Увс аймгийн прокурорын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголия академи, аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Цахим аймаг-Увс” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.
Өдөрлөгт тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож олон нийтэд чиглэсэн цахим үйлчилгээ буюу e-mongolia /төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем/-д нэвтрүүлсэн үйлчилгээг хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгсөн бол прокурорын байгууллагаас шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн систем болох "E-Justice" сайтыг хэрхэн хэрэглэх талаар зөвөлгөө мэдээлэл өгч, гарын авлага, материал тараан өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба