Баянгол дүүргийн прокурорын газрын “Эцэг, эхийн зөвлөл”-өөс прокурор, ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг урьж “Бид нэг хамт олон-бид нэг гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлог, орчин нөхцлийг танилцуулжээ.
Тус дүүргийн прокурорын газарт “Эцэг, эхийн зөвлөл” байгуулагдсанаар прокурор, ажилтнуудын хүүхдүүд цэцэрлэг, сургуулиасаа тараад аав, ээжийнхээ ажил дээр ирэх тохиолдолд эрүүл, аюулгүй орчинд байх орчин нөхцлийг бүрдүүлж, тоглох, хичээл, даалгавараа хийх боломжтой хүүхдэд зориулсан өрөөг тохижуулсан бөгөөд өдөрлөгийн үеэр нээлтээ хийсэн байна.
Мөн үеэр эцэг, эх, хүүхдүүд хамтдаа хөгжөөнт тэмцээн, гар зургийн уралдаанд оролцон ур чадвараа сорьж, гарын бэлгээр шагнуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба