Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын Xlll нэгдсэн зөвлөгөөнд оролцож, улсын байцаагч нарыг чадавхижуулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлуудаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгчээ.
Энэхүү зөвлөгөөнд тус аймгийн 17 сум, 6 тосгоны Байгаль орчны хяналтын улсын байцаагчид оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба