Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсийн болон Замын цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагууд, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын 100 орчим алба хаагчид оролцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон байна.
Тус прокурорын газраас зөвлөгөөнд оролцогчдод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хүний эрхийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулж, гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба