ОРХОН АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ОРХОН АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас тус аймагт 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож, орон нутгийн иргэдэд прокурорын байгууллагатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Энэхүү өдөрлөгийг жил бүрийн 6 дугаар сарын дөрөв дэх ням гаригт тохиодог “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймаг дахь Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, мөн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Монголын Нотариатчидын танхимын салбар зэрэг хуулийн байгууллагууд хамтран зохион байгуулсан ажээ.

Мөн Хуульчдын өдрийг угтан хууль хяналтын байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Гар бөмбөг, ширээний теннис /эрэгтэй, эмэгтэй/, дартс” гэсэн 4 төрөлт тэмцээнд Орхон аймгийн прокурорын газар багийн дүнгээр “Гуравдугаар” байр эзэлжээ.