Тээврийн прокурорын газраас Гаагийн Олон Улсын шүүхийн өмгөөлөгч Ц.Орчлонг урьж, олон улсын эрх зүйн чиг хандлага, хүний эрхийг хангах, хүний эрхийг зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар Тээвэр, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнуудыг хамруулан сургалт зохион байгууллаа.
Сургалтаар олон улсын эрх зүй дэх хүний эрхийн хамгаалалт, Олон Улсын шүүхээр Хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг шийдвэрлэж байсан туршлага болон өнөөгийн чиг хандлага, хуульч нарт тавигдаж байгаа орчин үеийн шаардлага зэрэг шинэлэг мэдээ, мэдээллийг өгч, сургалтад оролцогчидтой санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба