Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн хурлаар Прокурорын байгууллагаас 2022 оны эхний хагас жилд Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажлуудын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар танилцуулав.
Хэвлэлийн бага хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргал, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Т.Баярхүү, мөн Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор А.Энхжаргал нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба