ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНААР ТОМИЛОГДОХЫН ӨМНӨХ СУРГАЛТАД 28 ИРГЭН ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНААР ТОМИЛОГДОХЫН ӨМНӨХ СУРГАЛТАД 28 ИРГЭН ХАМРАГДЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Прокурорын туслах ажилтнаар томилогдохын өмнөх ээлжит сургалтыг 2022 оны 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн 28 иргэн, батлагдсан хөтөлбөрийн дагуу нийт 12 цагийн сургалтад хамрагджээ.

 Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших сургалтад оролцогчдод “Батламж” гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.