Прокурорын байгууллагаас 2022 оны эхний хагас жилд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьжээ.
Прокуророос давхардсан тоогоор нийт 1.496.851 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн байна. Зөрчлийн хэргийн 82 хувь нь Нийслэлд, 18 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Нийт зөрчлийн хэргийн 99 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өссөн байна.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 963, өөрчлөлт оруулахаар 1553 прокурорын дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 30.642 шийдвэрийг прокурор хянан, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 684 шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэн байна.
2022 оны эхний хагас жилдГамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 256 үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 87.6 хувиар буурсан байна.
Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 41.949 удаа үйлдэгдсэн нь 85.8 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3432 удаа үйлдэгдсэн нь 68 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 6186 удаа үйлдэгдсэн нь 23 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа хийх тухай 4245 саналыг хянаж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэжээ. Нийт олгосон 4221 зөвшөөрлийн 0,5 хувь нь орон байранд үзлэг хийх, 13,4 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 86 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 0,05 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 279 удаагийн шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар нийт 7883 зөрчил илрүүлж, холбогдох байгууллагуудад 198 прокурорын шаардлага бичин зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба