ПРОКУРОР 49.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР 49.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

Прокурор 2022 оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59,2 хувиар өссөн байна.

Тодруулбал, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 1094 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор өөрийн санаачилгаар оролцож, 49.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулахаар 183 иргэний хэрэгт оролцож, 247.1 сая төгрөгийг холбогдох этгээдээс гаргуулахаар  шийдвэрлүүлсэн байна.