ГОМДЛЫН ДАГУУ 835 ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ОРОЛЦОГЧДЫН ЭРХИЙГ ХАНГАСАН БАЙНА

A- A A+
ГОМДЛЫН ДАГУУ 835 ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ОРОЛЦОГЧДЫН ЭРХИЙГ ХАНГАСАН БАЙНА

Прокурорын байгууллага 2022  оны эхний хагас жилд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 8410 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Үүнээс 367 буюу 4,4 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 7828 буюу 93 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байгаа бол 149 буюу 1,8 хувь нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 66 буюу 0,8 хувь нь шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр гаргасан гомдол, хүсэлт байна.

Прокурор гомдлын дагуу холбогдох хэрэг, материалыг хянаад хууль зүйн үндэслэлгүй 835 шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож, оролцогчдын эрхийг хангасан байна.

Харин төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 640 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,3 хувиар өсжээ. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 71 хувь нь хүний нөөцтэй холбоотой, 1,4 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой, 1 хувь нь мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой байгаа бол 26,4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, хүсэлт байна.