“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАРИМТАТ НЭВТРҮҮЛЭГ

A- A A+
“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАРИМТАТ НЭВТРҮҮЛЭГ

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор прокурорын дагаж мөрдөх эрх, үүргийн дүрмийг “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх, үүргүүдийн дүрэм” нэртэйгээр баталж, төрийн нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих өндөр хариуцлагатай, нэр хүндтэй үүргийг хүлээлгэсэн юм.

2015 оноос эхлэн 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон ажил үйлс, ололт амжилтаа тэмдэглэсээр ирсэн билээ.

Түүхт 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан тус баримтат нэвтрүүлгийг “Монголын прокуроруудын холбоо”-оос санаачлан УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас бэлтгэн хүргэж байна.