ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн прокурорын газраас Баянгол дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг дэх ерөнхий боловсролын 20 орчим сургуулийн нийгмийн ажилтнуудтай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад Тээврийн прокурорын газраас “Сургууль, цэцэрлэгийн орчимд хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа” шалтгаан нөхцөлийг судалсан судалгааны дүнг танилцуулж, анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна.

Цаашид Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахад эцэг, эхчүүдийн хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, яриа таниулгыг зохион байгуулахаар болсон байна.