Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн 10 орчим иргэдэд сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, ял эдэлж байгаа хүний хүлээх эрх, үүргийн талаар танилцуулж, хөдөлмөрлөх дадал олгоход чиглэсэн сургалт зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба