Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департамент хооронд Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх зорилгоор “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ийн төлөөлөгч, гишүүд болон Азийн сангийн CPC төсөл, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төслийн ажилтнууд АНУ-д хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүүхэд хамгааллын төв, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт оролцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд Вашингтон Ди Си хот дахь Хүүхдийн эрх ашгийг хамгаалах төв /Children’s Advocacy Center/, Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төв /Children’s Advocacy Center/, Бостон хотын Суффолк дүүргийн Хүүхэд хамгааллын төв /Children’s Advocacy Center/-ийн төлөөлөгч нартай уулзан, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна.
АНУ дахь Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үндэсний төв /NCAC/ байгууллагын төлөөлөлтэй
Дээрх байгууллага нь муж нутгуудын Хүүхэд хамгаалах төвүүдийг магадлан итгэмжлэх, сургалт, техникийн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, зөвлөгөө өгөх, чиглүүлэх үүрэгтэйгээс гадна хүүхэд хамгааллын чиглэлээр хууль, дүрэм батлахад туслалцаа үзүүлэн ажилладаг байна.
Вашингтон Ди Си хот дахь Хүүхдийн эрх ашгийг хамгаалах төв /Children’s Advocacy Center/
Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төв /Children’s Advocacy Center/
Хүүхэд хамгааллын төв нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийллийн урт хугацааны үр дагаврыг багасгах, хүүхдийг эргэн нийгэмшихэд туслах үйлчилгээ үзүүлж, мөн хуулийн байгууллага болон хохирогч хамгааллын байгууллагаас үзүүлэх үйлчилгээг уялдуулан зохицуулах үүрэгтэй байгууллага юм.
Бостон хотын Суффолк дүүргийн Хүүхэд хамгааллын төв /Children’s Advocacy Center/
АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газар /J/TIP/
АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газар /J/TIP/ нь гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах, хохирогчийг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр АНУ-ын Төрийн департаментын хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг бөгөөд Засгийн газрын энэ чиглэл дэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дэлхийн чиг хандлагыг тодорхойлох, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаанд оролцох, дэмжих ажлыг явуулдаг байна.
Дэлхийн зөн ОУБ-ын төв оффист
Поларис ТББ-ын /Polaris Project/ төлөөлөлтэй
Поларис ТББ нь 2002 онд байгуулагдаж, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хохирогч нарын төлөө дуу хоолой болж, хууль тогтоогч нарт нөлөөлөх, эрх зүйн байдлыг сайжруулахын тулд үндэсний хэмжээнд “Hot line” үйлчилгээг хэрэгжүүлэн, дата санг бүрдүүлэн ажилладаг байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба