ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна. Мөн үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоог сайжруулах, шинээр томилогдсон хэсгийн төлөөлөгч, бусад албан хаагч нарыг чадавхижуулах, сургаж дадлагжуулах ажил, хууль, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.