УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтарч шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авагдсан иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний талаарх холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, ярилцлага хийсэн байна.