Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтарч хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба