УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгтэй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлье!” сэдвээр ярилцлаа.
• Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс бие биеийнхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “Гэр бүлийн хүчирхийлэл гэнэ.
• Гэр бүлийн хүчирхийллийг харж байгаа хүүхэд бүр хохирогч болдог.
• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг бөгөөд энэ үйлдлээ 3 болон түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар 2 жил хүртэлх хугацаагаар хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.
• Хүн бүр гэр бүлийн зохистой харилцааг эрхэмлэх, бие биедээ хүндэтгэлтэй соёлтой харьцах, архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, мөн хүчирхийллийн хохирогч хүчирхийллийг даамжруулахгүйгээр мэдээлэх шаардлагатай.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба