МӨНГӨН ТЭМДЭГТ, ҮНЭТ ЦААС, ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГСЭЛ ХУУРАМЧААР БЭЛТГЭЖ АШИГЛАСАН ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
МӨНГӨН ТЭМДЭГТ, ҮНЭТ ЦААС, ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГСЭЛ ХУУРАМЧААР БЭЛТГЭЖ АШИГЛАСАН ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2357 хэрэгт хяналт тавьж, 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Авлигын 14,  Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Татвар төлөхөөс зайлсхийх,  Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлсэн байна.