Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран “Залилах”, “Хүчиндэх” гэмт хэргийн хяналт шийдвэрлэлтэд анхаарах асуудлын талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус сум дундын прокурорын газрын болон Өвөрхангай аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцож, дээрх төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба