Прокурорын байгууллага 2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 909 гомдол, хүсэлтийг хянан үзэж, 283 гомдол, хүсэлтийг хянан, шийдвэрлэлээ.
Мөн хугацаанд эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 304, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 7, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 1, нийт 326 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авсан. Одоо прокурорт 626 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба