ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архив “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт онол,  практик хосолсон сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.

Сургалтыг галын анхан шатны, утаат орчин, газар хөдлөлт, эмнэлгийн анхан шатны сургалт гэсэн сэдвүүдээр тусгай зориулалтын болон 3D танхимд явуулж, Эрүүгийн хэргийн тусгай архив, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын салбар архивын 30 орчим алба хаагчийг хамруулсан байна.