Дорнод аймгийн прокурорын газраас Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй ба хүний эрх” сэдэвт сургалтыг тус аймгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнуудад зохион байгууллаа.
Хүний эрхийн Үндсэний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид тус сургалтын явцад хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлуудын талаар прокуроруудтай санал солилцож, прокурорын байгууллагын зүгээс, хүний эрх зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн бие махбод, сэтгэл санаанд учирсан гэмтэл, хохирлыг тооцох хууль зүйн үндэслэлийг сайтар нягталж, хохирлыг бүрэн барагдуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар ярилцсан байна.
Мөн төрийн байгууллагуудын оновчтой зохион байгуулалт, уялдаа холбоо болоод албан хаагчдын мэдрэмж, хүнлэг харьцаа, хандлага төрийн албаны бүх түвшинд шаардлагатай байгааг онцолсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба