БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших, Улсын ерөнхий прокурорын газрын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Булганцэцэг нар БНАЛАУ-ын хууль, хяналтын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтад БНАЛАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Ерөнхий захирал Хамфон Сипасэүт, Ардын дээд прокурорын ажлын албаны захирал Фоудтавонг Боуалафа, Ардын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Монэхам Фаняноувонг нар болон бусад албаны төлөөлөгчид оролцсон байна.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын прокурорын байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, сургалт, судалгааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.