Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс хамтран “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд болон мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд оролцсон тус хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Судалгаанд хамрагдсан зөрчлийн хэрэгт хийсэн дүн шинжилгээ” болон “Хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтад хийсэн дүн шинжилгээ, олон улсын туршлага” сэдвээр, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын зарим санал, зөвлөмжийг судалгааны тайланд тусгахаар шийдвэрлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба