ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулдаг авто сургуулиудтай хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, жолооч нараас түгээмэл үйлдэгддэг зөрчлийн гаралт, шалтгаан, нөхцөл, шийдвэрлэлт, хүлээх хариуцлагын талаар сургалт  зохион байгууллаа.

Авто сургуулиудад суралцаж байсан 50 гаруй иргэн тус сургалтад хамрагдсан  бөгөөд цаашид улирал бүр хамтарсан сургалтыг зохион байгуулж байхаар болсон байна.