ӨМНӨХ ДОЛОО ХОНОГТ 274 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ

A- A A+
ӨМНӨХ ДОЛОО ХОНОГТ 274 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ

Прокурорын байгууллага 2022 оны 9 дүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 413 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1039 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 274 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 765 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол бусад нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

 Мөн Засгийн газрын 11-11 төвөөс харьяаллын дагуу шилжиж ирсэн 1 өргөдөл гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэлээ.