ГАМШИГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГАМШИГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Онцгой байдлын газартай хамтран гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх практик сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг онол, практик хосолсон байдлаар явуулж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, галын хор, тусгай хэрэгсэл хэрхэн ашиглах талаар болон Гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна.