Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгалтыг тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гэнэтийн байдлаар хийлээ.
Шалгалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг удаан хүлээлгэх, ажлын бус цагаар мэдүүлэг авах, өрөө тасалгаа, эрүүлжүүлэх байранд саатуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдол гараагүй байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба